Европын комиссын тэргүүн Жан-Клод Юнкер АНУ ОХУ-т шинэ хориг тавих үед Европын холбоо хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар даруй хуралдах үүрэг өглөө гэж Financial Times мэдээлэв.
Лхагва гариг буюу энэ сарын 26-нд болох хуралдаанаар Европын холбоо дээрх асуудалтай холбоотойгоор хэлэлцэн авч үзэх бичиг баримт тус сонинд нийтлэгджээ. Энэ бичиг баримтад АНУ-тай хамтарч ажиллах хэд хэдэн вариантуудыг дурдсан байна.
АНУ-ын конгресст хэлэлцэгдэж байгаа хоригийн цохилтод европын эрчим хүчний болоод бусад компаниуд өртөх тохиолдолд Брюссель ямар үйлдэл хийхийг даруйхан хэлэлцэхийг Юнкер үүрэг болгосон гэж тус сонин тодотгов.
Европын холбоо “ойрын ирээдүйд аливаа үйл ажиллагаанд бэлэн байх ёстой” гэж тус баримтад дурджээ.
Financial Times-ийн мэдээгээр шинэ хориг европын ашиг сонирхлыг зөрчихгүй гэсэн нийтэд ил эсвэл бичгээр мэдэгдэл өгөхийг Брюссель Вашингтоноос хүсэх гэнэ. Европын коммисийн бичиг баримтад мөн дурдагдсан бас нэгэн вариант нь Европын холбооны нутаг дэвсгэр дээр АНУ-ын аливаа хориг хязгаарыг хүчингүй гэж үзэх санал байв.
Түүнчлэн Европын холбоо Олон улсын худалдааны байгууллагын нормд тааруулан хариу арга хэмжээ авах боломжийг орхигдуулаагүй гэв.
Америкийн конгрессийн хоёр танхимын ардчилсан намын болон бүгд найрамдах намын гишүүд Орос, Иранд хориг тавих хуулийн төслийн текстийг зөвшөөрсөн гэдэг нь Бямба гарагт тодорхой болсон. Ерөнхийлөгч баримт бичигт гарын үсэг зурснаар ирж буй долоо хоногт санал хураалт явагдана.
Энэ талаар ням гаригт Цагаан ордны хэвлэл мэдээллийн албаны дарга Сара Сандерс “Дональд Трампын засгийн газар Оросын эсрэг хатуу байр суурийг дэмжиж байгаа ба ялангуяа энэ хоригийг дэмжиж байгаа” гэж мэдэгдсэн.
Европын холбоо уг төслийг Вашингтоны нэг талт үйл ажиллагаа гэж нэрлээд сөрөг үр дагаврыг анхааруулав. Ялангуяа Америкийн хуулийн төсөлд эрчим хүчний салбарт тэр дундаа “Умардын урсгал-2”-т чиглэсэн хориг тавих заалтууд байв.
Р.Ёндонжамц