ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сочи хот дахь хүүхдийн төв “Сириус”-т айлчилжээ. Тэрбээр тус төвийн хүмүүжигч хүүхдүүдтэй сонирхолтой яриа өрнүүлсний нэг хэсэг нь хэрхэн Ерөнхийлөгч болсон тухайгаа ярьсан явдал байлаа.
Путин “Би Ерөнхийлөгч болно гэж огт төлөвлөж байгаагүй. Гэхдээ би өмнөө үргэлж биелэгдэшгүй зорилтыг тавьдаг байсан. Нэг өдөр Оросын анхны Ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин намайг өрөөндөө дуудан ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчийн албан тушаалд нэр дэвшихийг санал болгосон. Энэ нь ирээдүйд Ерөнхийлөгч болно гэсэн үг байсан юм. Ерөнхийлөгч болоход хувь тавилангаа бүхэлд нь өөрчлөх шаардлагатай болно. Иймээс би бэлэн биш байна гэсэн хариултыг өгч байлаа. Ингээд энэ асуудал намжсан ч хожим нь Ельцин дахин надад дээрх саналыг тавьсан юм. Ингээд бид Төрийн ДУМ-д Засгийн газрын төлөөлөгчийн албан тушаал хашиж эхэлсэн. Энэ нь намайг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил руу хөтөлсөн юм” гэж хариулжээ.
Тэрбээр хүүхдүүдийг өмнөө биелэгдэшгүй том зорилгыг тавьж, түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэх нь чухал гэдгийг зөвлөжээ. Үүний тод жишээ болгож, тэрбээр ард түмний бодит орлого нэмэгдсэн, зэвсэгт хүчин нь жижигхэн хэр нь үр ашигтай болсон зэрэг жишээг дурджээ. Төгсгөлд нь, тэр улс эх орныхоо өмнө хэцүү бөгөөд том зорилго тавьсан. Энэ зорилгодоо бид хүрч чадна хэмээн итгэлтэй хэлсэн байна.
Бэлтгэсэн: Ц.Уран