Улсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдож 600 мянга гаруй мал хорогджээ. Энэ жил 21.9 сая төл хүлээн авснаар нийт мал сүргийн тоо 80 сая давсан байна.
Улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв.
Тус яамнаас өгч байгаа мэдээллээр Монгол Улс жилдээ 10 гаруй сая толгой малыг дотоодынхоо хүнсний хэрэгцээнд ашигладаг байна. Дээр нь өнөө жил зуншлага тааруу гандуу байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж 14 сая мал бэлтгэх урьдчилсан төлөвлөгөө гаргажээ.
Г.ХОРОЛ