Диана гүнжийн талаар хөвгүүд нь анх удаа ам нээв

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн талаар хөвгүүд нь анх удаа ам нээв

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг наймдугаар сарын 17-26-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Их Британийн гүнж Диана золгүй байдлаар өөд болсноос хойш 20 жил болж байна. Энэхүү эмгэнэлт ойн өдрөөр түүний дурсгалыг хүндэтгэж, найруулагч Ник Кент баримтат кино бүтээжээ. Түүний баримтат кинонд Диана гүнжийн хөвгүүд, Их Британийн хаан ширээний залгамжлагчид болох Кембрижийн хунтайж Уильям болон түүний дүү Харри нар анх удаа ээжийнхээ талаар ярилцлага өгчээ. 

Хунтайж Харри “Бид ээжийнхээ тухай анх удаа ярьж байна. Тэр бол биднийг хайраар тэтгэж байсан хүн” гэв. Харин хунтайж Уильям “Тэр үргэлж инээмсэглэж, аз жаргалаар дүүрэн байдаг байсан. Түүнд тохиолдсон золгүй явдал миний хувьд тэсэхийн аргагүй сэтгэлийн гүн шаналал байсан” гэжээ. 

Киноны найруулагч Ник Кент “Хэзээ ч, хэн ч тэдний өнцгөөр Диана гүнжийн тухай ингэж ярьж байсан удаа байхгүй. Тэд хэн бүхнээс илүү түүнд хайртай, түүнийг мэддэг хүмүүс” гэв

Диана Фрэнсис Спенсер 1961 онд төрсөн бөгөөд 20 насандаа Их Британийн хаан ширээг залгамжлагч, Уэлийн хунтайж Чарльзтай гэрлэсэн билээ. Гэвч энэхүү гэрлэлт аз жаргал авчирсангүй. 1996 онд хос албан ёсоор салсан ажээ. Хэдийгээр Диана гүнж хааны гэр бүлээр овоглох эрхгүй болсон ч түүний Уэлийн гүнж гэх цол нь хадгалагдан үлджээ. Учир нь тэрбээр Их Британийн хаан ширээг ирээдүйд залгамжлах хөвгүүдийн ээж юм. 

1997 оны наймдугаар сарын 31-ний шөнө Диана гүнж автын осолд орж, улмаар амиа алдсан. Тухайн үед хунтайж Уильям 15, Харри 12 настай байлаа. Тэд энэ жилийн нэгдүгээр сард Лондоны баруун хэсэгт Кенсингтоны ордны цэцэрлэгт хүрээлэнд ээждээ зориулан дурсгалын хөшөө босгох төлөвлөж байгаагаа олон нийтэд зарласан.

Диана гүнжийн тухай олон ном, арав гаруй кино бүтээж байсан. Ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг XX зууны хамгийн алдартай эмэгтэй хэмээн нэрлэжээ. Тухайлбал, 2002 онд BBC телевизийн явуулсан судалгааны үр дүнд Их Британийн хамгийн алдартай, агуу хүмүүсийн жагсаалтын гуравт Диана гүнж орсон байна. Түүний араас хатан хаан Элизавета II болон бусад хааны гэр бүлийнхэн багтжээ. 

Бэлтгэсэн: Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж