Үхрээ тууж явсан хүүг буудаж, гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Үхрээ тууж явсан хүүг буудаж, гэмтээжээ

Египетийн Засгийн газрын сайдууд Дэлхийн банкнаас 200 сая ам.долларын зээл авах гэрээнд гарын үсэг зуржээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо Бурхант хошуу гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед найман настай хүүг үхрээ тууж явахад нь буудаж, зүүн хөлийнх нь шилбэний эрээн булчинг онож, гэмтээсэн хэрэг гарчээ. 

Энэ хэргийг Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран буудсан гэж мэдүүлжээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй юм байна.  

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж