Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20-р хороо Бурхант хошуу гэх газар энэ сарын 20-ны 23:00 цагийн үед найман настай хүүг үхрээ тууж явахад нь буудаж, зүүн хөлийнх нь шилбэний эрээн булчинг онож, гэмтээсэн хэрэг гарчээ.
Энэ хэргийг Төв аймаг, Зуунмод хот, Баянхошууны гуравдугаар багт оршин суух, эрэгтэй, 63 настай Д гэгч нь “Тоз-8” маркийн буугаар чоно явж байна гэж андууран буудсан гэж мэдүүлжээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж буй юм байна.
Г.ХОРОЛ