Кабулд болсон террорист ажиллагаагаар нас барсан хүний тоо 24 боллоо

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Кабулд болсон террорист ажиллагаагаар нас барсан хүний тоо 24 боллоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    #Ulaanbaatar хотод #yagodoo 2012-08-15 13 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 24 хэм байна.

    Кабулд болсон дэлбэрэлтээр 24 хүний амь эрсдэж, 42 хүн бэртэж гэмтжээ. Бүгд энгийн номхон иргэд байсан гэж Афганистаны Дотоод хэргийн яам мэдэгдэв. 

    Өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх халдлагын үеэр 20 хүн нас барж, 22 хүн бэртэж гэмтсэн гэж мэдээлсэн юм. 

    Автомашинтай амиа золиослогч этгээд даваа гаригийн өглөө Кабулын нэгэн хороололд хэргийг үйлджээ. “Tolo News” сувгийн мэдээлснээр дэлбэрэлт Афганистаны гүйцэтгэх удирдлагын хоёрдугаар орлогч Мохаммад Мохакикын гэрээс холгүй болсон гэв. 

    Тус сувгийн сурвалжлагч дэлбэрэлт болсон газар олон түргэний тэрэг очсон гэж мэдээллээ.

    Р.ЁНДОНЖАМЦ 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж