Моника Беллуччигийн шинэ төрх

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Моника Беллуччигийн шинэ төрх

Ники Минаж өчигдөр буюу мягмар гаригт Америкийн NBC телевизийн “Today” шоунд оролцож өөрийн уран бүтээлээ толилуулсан байна.

Саяхан дүр төрхөө өөрчилж, шаргал үстэй байсан Моника Беллуччи энэ удаад богино үсний засалтыг сонгожээ. Тэрбээр загварын сэтгүүлийн шинэ төслийн зураг авалтад орж байгаа юм байна. Зураг авалтдаа зориулан Моника богино үс засалт, YSL эрэгтэй костюм сонгов. 

Тэрбээр “Инстаграм” хуудаснаа “Энэ бол миний эршүүд шинэ төрх” хэмээн бичсэн байна. 

Харин түүний шүтэн бишрэгчид нь Моника дүр төрхөө яаж ч өөрчилсөн үзэсгэлэн төгөлдөр байдаг. Энэ удаад тэр 10 насаар залуу харагдаж байна гэсэн сэтгэгдэл үлдээжээ. 

Моника Беллуччи гоо сайхны мэс заслыг үл ойшоодог төдийгүй тэрбээр хөгшрөх нь байгалийн жам ёсны үзэгдэл гэж үздэг нэгэн. Тэр арьс арчилгаандаа ихэнх цаг заваа зарцуулдаг юм байна. 

Бэлтгэсэн: Ц.УРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж