Цэцэрлэгийн бүртгэл шөнийн 00:00 цагаас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгийн бүртгэл шөнийн 00:00 цагаас эхэлнэ

Этгээд содон байдлаараа үргэлж олны анхаарлыг татаж байдаг дуучин Лэди Гага өчигдөр өөрийн фейсбүүк хуудсандаа нэгэн шинэ трейлэрийг нэмжээ.

Энэ жил шинээр цэцэрлэгт орж байгаа буюу зөвхөн хоёр настай хүүхдүүдийг маргаашаас /2017.0.725/ эхлэн онлайнаар бүртгэнэ. Эцэг, эхчүүд www.tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар орж, хүүхдийн регистрийн дугаарыг хийхэд автоматаар аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх гэнэ. 

Бүртгүүлсний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх юм байна. Иймээс утсанд мессежээр ирсэн бүртгэлийн тусгай дугаараа устгаж болохгүйг эцэг, эхчүүдэд мэргэжилтэн санууллаа. 

Цэцэрлэгийн онлайн бүртгэлийн талаар Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

-Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл маргаашаас /2017.07.25/ эхлэх гэж байна. Бэлтгэл ажил хангагдаж дууссан уу?

-Энэ жил анх удаа цэцэрлэгийн бүртгэлийг онлайнаар зохион байгуулах гэж байна. Цэцэрлэгийн бүртгэлийн системийн бэлтгэл ажил дууссан байгаа. Өнөөдөр шөнийн 00:00 цагаас эхлэн цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Одоогоор www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт сервир бага зэрэг засвартай, ачаалал даах туршилтыг хийж байгаа. Цэцэрлэгийн бүртгэлийг бүтэн сарын хугацаанд зохион байгуулах учраас ачаалал харьцангуй бага байна байх. 

Төрийн өмчийн цэцэрлэгүүд өөрсдийн мэдээллээ өгчихсөн байгаа. Энэ жил нийт 223 цэцэрлэг элсэлт авна. Шинээр долоон цэцэрлэг ашиглалтад орж байгаа юм билээ.

-Зарим эцэг, эхчүүд 2014 оны есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд энэ жил гурван нас хүрчихсэн байдаг. Өнгөрсөн жил бүртгүүлэх гэхээр нас нь хүрээгүй, энэ жил бүртгүүлэхээр гурван нас хүрсэн гэх юм. Эдгээр хүүхдүүдийг хэрхэн цэцэрлэгт бүртгүүлэх вэ гэж их асууж байна. Та үүнд хариулт өгөөч?

-Нийслэлийн боловсролын газраас гаргасан зөвлөмжид зааснаар 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг л төрийн өмчийн цэцэрлэгт харъяаллын дагуу бүртгэх журамтай юм билээ. Тэгэхээр энэ жил онлайн бүртгэлээр 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Хэрвээ өнгөрсөн жил цэцэрлэгт бүртгүүлэхээр сугалаа сугалаад хамрагдаж чадаагүй бол ирэх наймдугаар сарын 10-наас харъяаллын цэцэрлэг дээрээ очиж, бүртгүүлэх боломжтой. 

Мөн Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд амьдарч байгаад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо руу нүүхээр оршин суугаа хаягаа хасуулчихсан, Хан-Уул дүүргийн хороондоо бүртгүүлж амжаагүй тохиолдолд хаягаа амьдарч буй хороондоо бүртгүүлсний дараагаар цахим системд автоматаар хаягийг тань хүлээж авах болно. 

-Тухайн хороонд түр оршин суугчдын хүүхэд аль хаяг дээрээ бүртгүүлэх вэ?

-Хүүхдүүд ихэвчлэн ээжийнхээ амьдарч буй хаяг дээрээ л бүртгэлтэй явдаг юм билээ. Тиймээс эцэг, эхийн оршин суугаа хаягаар л бүртгүүлнэ. Бүтэн өнчин, нэн ядуу, тавиул хүүхдүүд хорооноос тодорхойлолтоо авч очоод тухайн харьяаллын дагуух цэцэрлэгтээ очиж бүртгүүлнэ. 

-Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг онлайнаар зохион байгуулахаас гадна сугалааг бас онлайнаар явуулна гэж дуулсан. Эцэг, эхчүүд сугалааг хэрхэн зохион байгуулах тухай их сонирхож байна?

-Цэцэрлэгийн удирдлагууд сугалааг өмнөх жилүүдэд гар аргаар, цаасан дээр бичээд сугалуулдаг байсан. Энэ нь цаг хугацаа их шаарддаг учраас системтэйгээр бүртгүүлж байгаа хүүхдүүдийн бэлэн мэдээллийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулахад асуудал гарахгүй. Тухайн цэцэрлэгийн бүлгүүдэд хэчнээн хүүхэд бүртгэхээс хамаарч, сугалаа сугална. Гэхдээ тухайн цэцэрлэгийн хяналтын тоо буюу нэг бүлэгт 30 хүүхэд авна гэсэн бол 31 хүүхэд бүртгүүлчихвэл яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ганцхан хүүхэд хасах уу, эсвэл шингээх үү гэдэг асуудал гарч ирж байгаа. Үүнийг аль болох шингээхээр шийдэх бодолтойгоор хамтран ажиллаж байна. 

Энэ жил урьдчилсан дүнгээр 2015 онд төрсөн 25 мянга гаруй хүүхэд байна. Цэцэрлэгийн багтаамж нь 13 мянга орчим гээд байгаа. Өмнөх жилийн байдлаас харахад төрийн өмчийн 97 цэцэрлэг дээр нийт хүүхдүүдийн 46 хувьд нь сугалаа сугалж, бүртгэсэн юм билээ. Энэ жил хоёр настай хүүхдүүдээ онлайн бүртгэлээр бүртгээд илүү гарсан хүүхдүүдийг тухайн цэцэрлэг дээр нь өдөр бүр онлайн системээр сугалааг зохион байгуулж, тухайн хүүхдийн бүртгэлийн дугаарыг нийтэд ил тод байршуулна. 

-Зарим цэцэрлэггүй хороод бас байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг шийдэх Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэггүй хороодыг дэргэдэх хороодын хамран сурах тойрогт оруулсан байгаа. Ямар ч байсан нийслэлийн бүхий л хороо аль нэг цэцэрлэгт оноож байгаа гэсэн үг. 

-Эцэг, эхчүүд онлайнаар бүртгүүлэхэд хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ?

-Хамгийн түрүүнд хаяг маш чухал. Тухайн хүүхдийн байнгын оршин суугаа хаягаар л бүртгэнэ. Бүртгэлийн системд хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийхэд аль дүүргийн, хэддүгээр цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл автоматаар гарч ирнэ. Мөн та утасны дугаараа бичиж бүртгүүлэхэд тусгай бүртгэлийн код ирнэ. Тэр бүртгэлийн дугаараа хийж, баталгаажуулаад л бүртгүүлнэ.

Эцэг, эхчүүд онлайнаар бүртгүүлсэн л бол цэцэрлэгт орчихлоо гэж бодож болохгүй. Ер нь онлайнаар бүртгүүлээд хэрвээ тухайн цэцэрлэгийн тооноос хэтэрсэн бол сугалаа явагдана гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс утсанд тань мессежээр ирсэн бүртгэлийнхээ кодыг устгаж болохгүй гэдгийг сануулж хэлмээр байна. Эцэг, эхчүүд тухайн бүртгэлийн дугаараараа цэцэрлэгт хэчнээн хүүхэд бүртгэлтэй байгааг мэдэх боломжтой. 

Таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах талаарх мэдээллийг ЭНД дарж тодруулан үзэх боломжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж