Д.Сүхбаатар жанжны хөшөөг сэргээн засварлах ажил ирэх сард дуусах аж. Битүү халаалттай орчинд хөшөөний суурийг цутгах ажлыг графикийн дагуу хийж байгаа талаар Засгийн газрын төлөөлөгч Т.Гантөмөр нийслэлийн Засаг даргад танилцууллаа. ЗЗ4 шоо метр талбайд боржин чулуун дунд багсармал хавчуулан, төмөр цоожлогчоор бэхлэн хийж буй уг хөшөөний суурийн ажил энэ сарын 20-нд дуусах гэнэ. Хөшөөг тулах боржин чулуун хадан хясаа, жанжны хүрэл хөшөөг байрлуулах ажлыг ирэх сарын 20-ныг хүртэлх хугацаанд хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд гуравдугаар сарын 1-нд хөшөөний нээлт болох юм.
Д.Долгор