ҮХ-ийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар даалгавар өгөв

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

ҮХ-ийн өөрчлөлттэй холбоотой асуудлаар даалгавар өгөв

Jaguar F-Type нэртэй хөнгөн цагаанаар хийгдсэн 2 хүний суудалтай машин бүтээжээ.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авахтай холбоотой асуудлаар аймгийн Засаг дарга нарт албан тоот илгээжээ. 

Дээрх албан тоотод Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх иргэдийн саналыг сум, дүүрэг хорооны Иргэний танхим, тусгай бэлтгэсэн өрөөнд байнга хүлээн авах, цахим хэлбэрээр ирүүлэх нөхцөл бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон аж. 

Мөн хэлэлцүүлгийг аймаг, суманд зохион байгуулахад шат, шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нар хариуцах. 

Байнгын хороодоос орон нутагт ажиллах албан хаагч нарыг унаагаар хангах ажлыг орон нутаг хүлээх зэрэг хэд, хэдэн даалгавар давхар өгөгджээ. 

Орон нутагт зохион байгуулагдсан хэлэлцүүлгийн нэгдсэн дүн ирэх есдүгээр сард багтаан ажлын хэсэгт ирүүлсэн байх ёстой ажээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж