Сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигч С.Ганбаатар долдугаар сарын 26-н буюу ирэх лхагва гаригт багтаан сонгуулийн зардлын тайлангаа холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээж байна.
Харин хоёр дахь санал хураалтад өрсөлдсөн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, Ардчилсан намаас өрсөлдсөн, Ерөнхийлөгч Х.Баттулга нар ирэх наймдугаар сарын 6-нд багтаан сонгуулийн зардлын тайлангаа хүргүүлэх үүрэг хүлээж буй аж.
Хуульд зааснаар нэр дэвшигч нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан тайлангаа хүргүүлэх ёстой бол улс төрийн намууд санал хураалтын өдрөөс хойш 45 хоногийн дотор хүргүүлэх үүрэг хүлээдэг.
Энэ удаагийн сонгуулийн ялагч нь хоёр дахь удаагийн санал хураалтаар тодорсон тул хоёр нэр дэвшигчийн тайлан хүргүүлэх хугацаа хойшилсон ажээ.
Г.ХОРОЛ