Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээ түүхэн амжилт үзүүлээд байгаа Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирнэ.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тэрбээр 19.30 цагт буух аж. Тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Онцлоход, 34 дэх удаагийн башёд Хакүхо М.Даваажаргал 1048 буюу бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болоод байгаа.
Г.ХОРОЛ