Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдахаар болсон ч хараахан эхлээгүй байна.

2017.VII.24-2017.VII.30

ХОНЬ

Хайр дурлалдаа шатсан романтик өдрүүд үргэлжилнэ. Эмх замбараагүй аялал зугаалга, эсвэл цаасанд дарагдсан ажлын ширээ шинэ долоо хоногийн эхлэлийг чинь таагүй тавих бололтой. Гэхдээ энэ тааламжгүй байдлаас та хурдан салах болно. Лхагва гариг гэхэд л та бүгдийг гартаа оруулчихсан байна. Эрүүл мэнддээ анхаарч, салхинд гарч, байгаль дэлхийтэйгээ ойр байхыг хичээгээрэй. Удаан бодож санаж явсан зүйл чинь биелнэ. 

ҮХЭР

Багагүй хугацаанд бодож тунгааж, шаналж явсан чухал асуудал энэ долоо хоногт шийдэгдэх бололтой. Даваа гаригт гэнэтийн мэдээ гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж болзошгүй, эсвэл гэр бүлийн гишүүдийн нэгэнтэй нь холбоотой хувийн асуудал, санхүүгийн бэрхшээлд санаа чилээж магадгүй. Үүссэн асуудалд сэтгэлийн хөдлөлөөр хандахаас зайлсхийгээрэй. Бямба, ням гаригт сэтгэл санаа, бие махбодь сэргэж, таатай үйл явдлууд тохиох бололтой.

ИХЭР

Хайр дурлал, хувийн харилцаа голлосон долоо хоног айсуй. Ганц бие ихрүүд онцгой нэгэнтэй учирна. Удаан хугацаанд ойлгомжгүй байсан харилцааг нэг тийш нь шийдэж чадна. Ажлын амжилт мөн таныг хүлээж байна. Нийгмийн идэвхтэй байж, олон нийтийн арга хэмжээнээс бүү татгалз.

МЭЛХИЙ

Бодит байдлыг бодитоор дүгнэж, урагш алхах цаг нь болжээ. Ажил дээрх шийдэл олдохгүй байсан асуудлаа цэгцэлж, аливааг хяналтдаа оруулах болно. Хойш суухаасаа илүү өөрийнхөө боломж, чадварт итгэ. Гэнэтийн эх үүсвэрээс мөнгө орж ирэх бололтой. Амралтын өдрүүдийг өөртөө зориул. Учир нь таны бусдыг татах чадвар эрс өндөрссөн байх болно.

АРСЛАН

Сүүлийн үед хэт завгүй, хэт ачаалалтай ажилласан та зөв зүйлд цаг хугацаагаа үрж байгаагаа нэг бодоорой. Ачааллыг тэнцүүлэх үүднээс шаардлагагүй зүйлсээс завсарлага авч, зайгаа барь. Бүх зүйлд тэмцэгч байх гэж хичээх хэрэггүй. Санхүүгийн байдал хурцдаж болзошгүй. Амралтын өдрүүдээр олон нийтийн арга хэмжээнд очих, эсвэл аялж зугаалахыг зөвлөе.

ОХИН

Олон олон гэнэтийн зүйл таныг хүлээж байна. Хөшигний цаадхыг харах гэж яарах хэрэггүй. Таны карьер, гэр орон, гэр бүл гээд ямар ч зүйл байж болзошгүй. Ямартай ч бодит байдлыг эергээр хүлээн авч, урагш алхахыг зөвлөе. Зөн совиндоо итгэ. Амралтын өдрүүдийг сонирхолтой байдлаар өнгөрүүлэхийг хичээгээрэй.

ЖИНЛҮҮР

Та бол нийгмийн идэвхтэй нэгэн. Одоо үүнийг сонирхолтой байдлаар ашигла. Мэдэхгүй, огт танихгүй хүмүүстэй амархан хэл амаа олчихдог таныг энэ долоо хоногт олон арга хэмжээ хүлээж байна. Татгалзах хэрэггүй. Од эрхэс таны бусдыг татах чадварыг онцгойлон дэмжсэн энэ үеийг ашиглаад шинэ хүмүүстэй танилц. Ажил төрөл, ар гэрийн чинь амьдралд туслах хэн нэгэнтэй заавал учрах болно. Зөн совин тань ихсэх бололтой. 

ХИЛЭНЦ

Санхүүгийн бэрхшээлтэй асуудал үүсэж болзошгүй. Аливаа асуудлаас зугталгүйгээр бодит байдалтай нүүр тулгарч, хэрхэн даван туулах гарцыг хайж олоорой. Мягмар гаригт ажлын дэмжлэг хүлээх бололтой. Долоо хоногийн дунд үед ажлын карьераа өсгөх таатай боломж гарч ирнэ.

НУМ

Өнгөрсөн хугацаанд таныг тойрон эргэлдэж байсан олон сонголт, боломжоос та аль нэгийг нь сонгож, шийдвэр гаргах бололтой. Хувийн харилцааны тал дээр ч сонголтоо хийх цаг нь болжээ. Тантай хамт байхаар заяагдаагүй нэгнийг яаж ч хүчлээд нэмэргүй гэдгийг санаарай. Санамж, сэрэмжтэй байж эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг зөвлөе. Амралтын өдрүүдийг романтик байдлаар өнгөрүүлэх бололтой.

МАТАР

Ажил төрөлтэй холбоотой гацаанд ороод байсан асуудал шийдэгдэж, ажил чинь урагштай байх болно. Сэтгэл хөдлөлдөө хэт автаж буруу шийдвэр гаргахаас сэргийлээрэй. Таныг арагш чангааж байсан асуудлын гарц олдоно. Эртний танил, эсвэл гэр бүлийн хүмүүс танд амар амгаланг бэлэглэх бололтой.

ХУМХ

Томоохон өөрчлөлт, цоо шинэ эхлэл таныг хүлээж байна. Ялангуяа хувийн харилцаа, ажлын карьертай холбоотой. Та маш бүтээлч нэгэн, гэхдээ үргэлж бусдын дэмжлэгийг хүсдэг. Амжилтад хүрэхийн тулд нарийн төлөвлөж, өөрийнхөө юу хүсэж байгааг эцэслэн тодорхойлоод яг одооноос тэмцэж эхэл. Од эрхэс таныг ивээх болно. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэн чухал эрхэмтэй танилцах бололтой.

ЗАГАС

Ажил төрөл бүтэмжтэй сайхан долоо хоног таныг хүлээж байна. Таны хайж, хүлээж байсан төсөл, санхүүжилт, эсвэл бизнес түнш чинь гэнэтхэн л газрын хаанаас ч юм гараад ирнэ. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, нөөц бололцоондоо тааруул. Санхүүгийн тал дээр хянамгай бай. Эрсдэл учирч болзошгүй. Амралтын өдрүүдээр таныг ямар нэг онцгой, сэтгэл хөдөлгөсөн үйл явдал хүлээж байна.

Бэлтгэсэн С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж