Сүхбаатар аймгийн засаг дарга онц үнэлгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн засаг дарга онц үнэлгээ авлаа

Аймгийн ИТХ-ын хуралдаан аймгийн Засаг даргын үйл ажиллаганы хөтөлбөрийн 2010 оны хэрэгжилт, үр дүнг “Хангалттай” гэж үнэлсэн байна.

Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн төвд авто вокзал, худалдааны томоохон төв, Тэмүүллийн өргөн чөлөө, хүүхдийн тоглоомын талбай, жишиг хороолол, бага дунд орлоготой иргэдийн орон сууц, хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн, явган хүний зам гээд 12 гол бүтээлч ажлаас аваад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа ИТХ-д тайлагналаа.  Тоосго, блок, замын хавтангаас аваад жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээх замаар бүгдийг орон нутагтаа өөрсдөө үйлдвэрлэж бүтээн байгуулалтдаа ашигласнаа аймгийн Засаг дарга тайландаа онцлов. Тухайлбал үйлдвэрлэсэн тоосгоороо төвлөрсөн орон сууц барьж, хавтангаараа явган хүний зам талбай хийж орчноо тохижуулж, цардмал зам тавихад ч дотоодоосоо ажиллах хүчин гаргасан байна. Ингэснээр иргэд өөрсдөө нэмүү өртөг үйлдвэрлэн орлого, ашгаа аймаг өөртөө авч чадсан байна.

Г.Сүхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж