Трейдерүүд рупийн эрчимтэй өсөлтийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Трейдерүүд рупийн эрчимтэй өсөлтийг хүлээж байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Америкийн бизнесмен, “Apple” корпорацийг үндэслэгч, захирал агсан Стив Жобсын Калифорни мужийн Пало-Альто хотод байдаг гэрт хулгай оржээ.

    Валютын трейдерүүд рупийн чангарна, энэтхэг валют нь дэлхийн төв банкууд дэмжлэгээ буулгаад ирэх цагт арилжааны сайн хэрэгсэл болно гэсэн найдлагаа нэмж байна хэмээн Bloomberg бичжээ.

    Урсгал тооцооны алдагдал мэдэгдэхүйцээр буурч инфляци дээд зэргээр бага төвшинд, нөөц нь дээд зэргээр их байгаа бөгөөд Энэтхэг гадаадын ханшны өсөлтөөс мөнгөний урсгал гадагшлана гэсэн эрсдэлд өртөх магадлал багатайд тооцогдож байна гэж Mizuho Bank Ltd дүгнэж байна. 

    Дэмжлэгийг зогсооно гэсэн Холбооны нөөцийн системийн дохио 2013 онд энэтхэг рупий ба хөгжиж буй зах зээлтэй орнуудын валютыг унагасан юм. Одоо бол байдал тэр үеэс огт өөр Энэтхэг нь хамаагүй илүү хамгаалалттай болсон гэх үнэлгээ б гарсан байна.

    Bloomberg агентлагийн асуулгаар өнгөрсөн улиралд рупийн талаар хамгийн зөв дүгнэлтийг хийсэн Rand Merchant Bank өөрийн дүгнэлтээ оны сүүлчээр доллар 64 рупийтэй тэнцэнэ гэсэн байв. Энэтхэгийн валют өнгөрөгч оны хоёрдугаар хагаст энэтхэг валют долларт 63 хүртэл рупи хүртэл чангарна, энэ оны эцсийн дүнгээр долоон жилийн доторх анхны өсөлтөө гаргана гэж Mizuho хүлээж байна. Рупи өнгөрсөн баасан гаригт 0,2 хувиар чангарч долларт 64,3225 рупи өгч байв.

    Энэтхэг валютын доллартай харьцуулсан ханш энэ онд 5,6 хувиар өслөө. Түүний сарын хэлбэлзэл нь өнгөрсөн долоо хоногт 2008 оны хоёрдугаар сараас хойших хамгийн бага төвшинд байсан ба Ерөнхий сайд Нарендра Модийн бодлого даяарчлалын сангуудыг татаж байна. Энэ онд гадаадын хөрөнгө оруулагчид энэтхэгийн үнэт цаас ба хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор $29 тэрбум рупийг давжээ.

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж