Катар: Гэр бүлийн дайсагналын түүх

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Катар: Гэр бүлийн дайсагналын түүх

Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор нь ШШГЕГ-ын 405 дугаар ангид хорих ял эдлэж байсан. Гэвч тэрээр магадлангаар хугацаанаасаа өмнө суллагджээ.

 

Саудын Арабын вөн Салман бен Абдель Азиз Аль Сауд (зүүнээс) Абу-Дабигийн хаан ширээ залгамжлагч жонон Мухаммад бен Зайд Аль Нахайян хоёр

  • Доха ба Эр-Риядын сөргөлдөөн нь хоёр гэр бүлийн дайн юм
  • Катар нь Саудын Арабаас нэг алхмын өмнө байдаг уламжлалтай
  • Арабын Нэгдсэн Эмират /АНЭ/ нь энэ түүхийн бас нэг чухал тоглогч

Ойрхи Дорнодод газар авч байгаа энэ дуулиан нь Арабын ертөнцийн хамгийн баян бөгөөд нөлөө бүхий шейхуудыг дайсан болгож байна. Гэтэл Катарын хуурай замын хил ба боомтуудыг хаасан хоригийн цаана гэр бүлийн дайсагналын урт түүх байгаа аж. 

Өнгөрсөн сард Саудын Араб, АНЭ, Бахрейн, Египет Катараас дипломат харилцаагаа тасалсан юм. Катарыг терроризмыг дэмжлээ хэмээн эдгээр улс буруутгаж байгаа боловч Катар үүнийг нь үгүйсгэдэг. 

Саудын Арабаар толгойлуулсон энэ эвсэл Катарт 13 зүйлийн шаардлага тавиад, биелүүлсэн нөхцөлд хоригоо цуцална гэсэн. Телевизийн ‘Аль-Жазира’ сувгийг хаах, “Лалын ахан дүүс” бүлгийг дэмжихээс татгалзах зэрэг шаардлагыг тавьсан. Үүссэн нөхцөл байдлыг зохицуулахаар АНУ оролцсон ч байдал бараг өөрчлөгдсөнгүй.

Асуудлыг шийдэх нь нэлээдгүй ээдрээтэй болсон. Учир нь, сөргөлдөөн зөвхөн улс төрийн биш хувийн харилцаа болж байна гэж ажиглагчид хэлж байгаа.

“Саудын Араб, АНЭ, Катар гурав бие биедээ ойрхон учраас эрх баригчид нь төрлийн холбоотой. Үүнээс болоод улс төрийн асуудал нь гэр бүлийн асуудал болдог. Энэ асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байгаа. Саудын Араб баолон Арабын нэгдсэн Эмират Катарын эрх баригч дэглэмийг солихыг хүсч байна” хэмээн өндөр тушаалын нэгэн эрхэм хэлжээ. 

Ойрхи Дорнодын улс төрийн ойлгомж муутай ертөнцөд бүрэн эрхт хаадууд нь өөрийн гарал, нэр нүүрээр наймаалцдаг учраас гэр бүл дэх тэрслүү санааг голчлон давуу эрх ба мөнгөөр дарчихдаг. Арабын ертөнцийн энэ ширүүн “хаан ширээний тоглоом” нь илүү их аюул агуулж байна. 

Нефтийн үнийн эрс унасан нь Саудын Араб болон Арабын нэгдсэн Эмиратын эдийн засагт нөлөөлсөн. Харин байгалийн хийгээр баялаг Катар энэ нөхцөл байдал нөлөөлж байгаа ч хоёр хөрштэй нь харьцуулбал Катар хамаагүй баян хэвээр.

Катарын хамгийн дээд эрх мэдэлтэн бол шейх Хамадын хүү 37 настай эмир Тамим бин Хамад аль-Тани. Эцэг нь хүүдээ эрх мэдлээ 2013 онд шилжүүлсэн юм. Саяхан Вашингтоны хүрээлэнгийн нэртэй шинжээч Симон Хендерсон бичихдээ одоо “эмир-эцэг” гэгдэх болсон Хамад төрд оролцсоор байгаа гэсэн байв. Ийм үзэгдэл Ойрхи Дорнодод ихээхэн тархсан гэдэг. 

Шейх Тамим бин Хамад Аль Тани

Хамадын бригадын цэргүүд Хафжийн төлөөх тулалдаанд Иракийн цэрэгт байсан анхны эвслийнхэн байсан юм. 1991 оны хоёрдугаар сард саудчууд тулалдаанд ороход хоорондоо тулалджээ. Тэдний арабын холбоотнууд санамсаргүйгээр америкчуудыг буудсанаас Америкийн тэнгисийн цэргийнхэн саудчуудыг хамгаалахаа больсон байлаа. Дайны дараа зөрөлдөөнийг зохицуулсан ч түгшүүр үлдсэн юм. Хамад тэр дайнаас Дээд ерөнхий командлагч, дайны баатар цолтой буцан ирсэн байв. Тэрбээр 1992 оны хилийн маргааны талаар саудчуудад ярин Риядын дургүйг хүргэсээр байсан гэдэг. 

Залуу шейх эцгийгээ Женевт эмчлүүлэхээр явсан хойгуур Хамад вангийн ордныг бүслүүлэхээр танк илгээж байжээ. Тэр цагаас хойш шейх бүс нутгийг “сүйтгэгч” болон хувирчээ. 

Шейх Хамад ‘Аль-Жазира’ телевизийг байгуулсан ба олон нийтэд үзүүлж байгаа нөлөө нь саудчуудад таалагдаагүй. Олон шинжээч энэ эртний өрсөлдөөн өнөөгийн сөргөлдөөний гол шалтгаан гэж үзэж байна. Саудын Арабын Катар дахь нөлөө нь гарал нэгтэй Аттия омгоор дамжин хийгддэг. Хамад нагац ахынхаа гэрт хүмүүжсэн байв.

Гэхдээ Хамад саудчуудтай харилцаагаа барихын тулд хоёр хүчирхэг авгынхаа охидыг тэр овгуудын бэр болгон Танийн хүчийг бэхжүүлсэн байв. Өнөөгийн эмирийн ээж нь Моза нь Хамадын хайртай эхнэр юм. Харин хадам аавыг нь Хамадын эцэг нь шоронд хорьж байжээ. Хадам эцэг нь тус орны баялгийг шударгаар хуваарилах ёстой хэмээн уриалдаг байсан учраас ийнхүү хэрэгт холбогдсон байжээ.

Хамадын хамгийн нөлөө бүхий зөвлөх нь Аттия овгийн хүн биш Тани овгийн Хамад бин Жассим бөгөөд тэрбээр исламын өсч буй улс төрийн хүч нь урт хугацааны тогтвортой байдлыг авчирна гэдгийг дээдэлдэг ажээ. 

Катарын гадаад бодлого нь саудчууд ба Танийн сөргөлдөөний урьдатгал байв. Тани ч, Сауд ч адилхан радикал ваххабизм үүссэн Нежа-гаас гаралтай. Хоёр омог өөрсдийнхөө ваххабизмын хувилбарыг зөв гэж зүтгэдэг аж. 

Саудын Арабыг бодвол Катарт эмэгтэйчүүд машин барих эрхтэй. Мөргөлийн үеэр үйлдвэр хаагдах ёстойг хянадаг цагдаагийн алба Катарт байхгүй. Хамад бүр цаашлан аль-Тани овог нь аль-Вахабтай холбоотой байсныг хүлээн зөвшөөрөхийг шаардав. Тэр нь бас л исламын хатуу хувилбарыг явуулж байгаа тэргүүлэгч гэсэн саудчуудыг доромжилсон хэрэг боллоо.

Шейх Хамад аль Ваххабын гарлаас үүсэлтэйг шаардсан нь Катарыг тэнд хамаагүй гэдэг санаанд том цохилт болж катарчуудын ваххабизмыг хууль ёсны болгох арга болж байна. Үнэндээ шейх Хамад саудчуудаас хурдан урагшлахаар оролдож байгаа нь энэ юм. Өөр нэг шалтгаан нь Хамад ардчиллыг дэмжиж байгаа явдал. “Өөрийн орныг хөгжүүлэхийн төлөө байгаа ямар ч хүн ардчиллыг хэрэгжүүлэх ёстой. Үүнд би итгэдэг” гэж тэр 2003 онд АНУ-ын телевизийн нэгэн сувагт мэдэгдэж байв. Тэрбээр Катарт дээдсийн дэглэм тогтоох амлалтаа 2013 онд биелүүлээгүй ч сонгуулийн саналын хайрцгийн системийг дэмжсэн нь хөрш орнуудын эрх баригчдын уурыг хүргэж байгаа. Тийм ярианд дургүйцэгчдийн нэг нь АНЭ-ийн вангийн эрхийг залгамжлагч бөгөөд бараг эрхийг баригч шейх Мохаммед бин Зайед аль-Нахайян юм. Тэрбээр Катар “Лалын ахан дүүс’-ийн нэг хэсэг гэж 2009 онд хэлсэн байлаа. 

Ер нь бол Танийн овгийг салаа мөчрийг дэмжин тус орны бодлогод АНЭ хутгалдаж иржээ. АНЭ нь Их Британи Персийн буланг орхиж байгааг зарласнаас Катар нь нэгдсэн эмиратын хэсэг болох ёстой гэсэн төлөвлөгөөтэй байсан юм. Тэр санаа нь 1972 онд цэглэгдэв. Катарын эмир шейх Ахмад араб эмиратуутын том эвслийг байгуулахаар анх санаачлан өөрөө Швейцар дахь шилтгээнээсээ удирдсан болж ирсэн байдаг. Түүнийг Иранд ан хийж явахад нь үеэл дүү шейх Халиф хөөжээ. 

Шейх Ахмад Дубайд суурьшин хотын баян эмирийн охинтой гэрлэжээ. Тэр цагаас хойш АНЭ Танийн гэр бүлийг дэмжин Хамадын эцэгт өөрийн нутагт төрийн эргэлт хийн суухыг нь зөвшөөрсөн байлаа. Түүний бүх төрийн эргэлт амжилтгүй болсон түүхтэй. 

Саудын талын сонин зургадугаар сарын 1-нд шейх Ахмадын үр сад тэдний аль эрт татгалзсан Катарын өнөөгийн эрх баригчдын өмнөөс “уучлалт” гуйлаа гэж бичсэн байв. Харин Катар түүнийг АНЭ-ийн тагнуулчид худал мэдээлэл” тараасан гэсэн байна” 

АНЭ мэдээллийн сайтад хакерын довтолгоон хийсэн дэглэмийн эсрэг байгаа гэдгээ бас үгүйсгэсэн.

Катарын хэвлэл мэдээллийн эх сурвалжууд цөөн тооны шейх ба гэр бүлийн гишүүд нь Дохагийн тоглоомын гадна байхыг хүсч байж магадгүй. Хамадыг унагах гэсэн эргэлтэд оролцсон гэр бүлийн нэг гишүүн нь 2001 онд цаазлагдсан юм. “Шейх Ахмадын гэр бүлийнхэн дуугүй байгаа. Тэднээс хэн нь ч ам нээгээгүй” гэж тэр эх сурвалж нэмэн хэлжээ. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж