Макроны чансаа 10 хувиар унажээ

Хуучирсан мэдээ: 2017.07.24-нд нийтлэгдсэн

Макроны чансаа 10 хувиар унажээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Өмнөговь аймгийн тухайд, одоогоор онц ноцтой халдварт өвчин дэгдээгүй гэнэ.

    Эммануэль Макрон

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны чансаа нэг сарын дотор 10 хувиар унан 54 хувь болов. Ifop төвийн явуулсан судалгаанаас эш татсан ийм мэдээг Journal du Dimanche хэвлэлд бичжээ.

    Францын өмнөх Ерөнхийлөгчдөөс Жак Ширакийн чансаа л эхний гурван сард 15 хувиар 1995 онд унаж байсан юм. Батлан хамгаалах төсвийг танасан, тэтгэврийн тогтолцоо, хөдөлмөрийн эрх, татварын шинэчлэл зэрэг байр суурь нь ийнхүү Макроны чансааг унагажээ.

    Хэрэв Макроны чансааг өмнөх Ерөнхийлөгч нарын тухайн цагийн чансаатай харьцуулбал тэднээс дээгүүр үзүүлэлттэй байна. Франсуа Миттеран 1981 оны есдүгээр сард 48 хувь, Франсуа Олланд 2012 оны долдугаар сард 56 хувьтай байсан ба зөвхөн Николя Саркозийн үзүүлэлт 2007 онд мэдэгдэхүйц дээр 66 хувийг зааж байжээ.

    Макрон тавдугаар сарын 7-нд Ерөнхийлөгчийн сонгуульд 66,1 хувийн саналаар ялсан юм. Дараа нь түүний “Бүгд найрамдах улс урагшаа!” нам парламентын сонгуульд ялаад 577 суудлаас 308 мандат авсан юм.

    Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж