Баруун-Уртад сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Баруун-Уртад сургуулийн барилгын ажлыг эхлүүлнэ

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Наран, Асгат сумын 320 сурагчтай сургуулийн барилгын ажлыг дуусгаж, Баруун-Урт хотын 640 сурагчтай сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, дулааны станц, дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм байна. Мөн спорт цогцолборын барилгын ажлыг үргэлжлүүлж, Мөнххаан сумын сургуулийн хичээлийн байр, Сүхбаатар, Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дарьганга сумын хүүхдийн цэцэрлэгийн, Түмэнцогт сумын сургуулийн спорт заалын барилгуудын өргөтгөл, их засварын ажлыг хийхээр үндсэн чиглэлд туслгасан байна.
Мөнххаан, Баяндэлгэр, Түмэнцогт сумын эмнэлгийн автомашины парк шинэчлэлт болон хөдөөгийн гурван багийн эмчийг унаагаар хангаж, төсөл хөтөлбөр, гадны зээл тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж төрийн албан хаагч, бага дунд орлоготой иргэдэд зориулсан 1000 айлын орон сууц барих ажлыг үргэлжлүүлэхээр баталлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж