Хакүхо 39 дэх түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.23-нд нийтлэгдсэн

Хакүхо 39 дэх түрүүгээ хүртлээ

Берлиний ханыг босгосны 51 жилийн ойгоор ХБНГУ-ын нийслэлд цэцэг өргөх мөн гашуудлын мөргөл унших арга хэмжээ болов.

Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнөөдөр өндөрлөлөө. Нагоя хотноо болсон зуны тэмцээний сүүлийн өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Харүмафүжиг давснаар 14 даваа, нэг унаатайгаар башёг өндөрлүүлээ. Хакүхог башёгийн 11 дэх өдөр сэкиваке Митакүми давсан юм.

Долдугаар сарын тэмцээнийг Болгарын бөх Аояама 13 даваатай өндөрлүүлсэн бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн хамгийн ойрын ганц өрсөлдөгч байв.

Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. Харин аварга Какүрюү М.Ананд, Кисэносато нар бэртлийн улмаас дундаас башёг орхисон.

Озэки Такаясү озэки Гоэйдогоор 9 дэх даваагаа авлаа. Харин Гоэйдо 7 даваа, 8 унаатайгаар башёг өндөрлүүллээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж