Keanu “Гунигтай хүн” имижээ тайлбарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.19-нд нийтлэгдсэн

Keanu “Гунигтай хүн” имижээ тайлбарлажээ

“Матриц” киноны од Холливуудын жүжигчин Keanu Reeves өнгөрөгч бямба гаригт BBC телевизэд ярилцлага өгөхдөө “Гунигтай Keanu” имижийнхээ талаар ярьжээ.  Кино жүжигчний  Нью Йоркийн гудамжинд  сандал дээр суугаад хачиртай талх идэж буй нь папарациудын дуранд өртөж, интернэтээр түүнийг гудамжинд гарсан тухай мэдээлэх болсон юм. Түүний энэ уйтгар гунигийн шалтгаан  эргэн тойрных нь эмэгтэйчүүдэд золгүй явдал тохиолддогтой холбоотой гэж вэб сайтуудад бичсэн.

“Гунигт Keanu”  имижийн тухай сэтгүүлчийн асуусан асуултад тэрбээр “Энэ бол папарациудын авсан гэрэл зурагнаас болсон. Дараа нь интернэтээр цацагдсан. Гудамжинд хачиртай талх идэж байхдаа зураг авахуулахыг хэн хүсэх юм бэ? Тийм ээ, би  Нью-Йоркийн гудамжинд хачиртай талх идсэн” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж