ОХУ-ын Сибирь, Алс Дорнодын бүс нутагт 24 мянга га газарт ой хээрийн түймэр асаж буй талаар тус улсын Ой хээрийн гал түймрийг агаараас хянах төвөөс мэдэгдсэн байна.
Якут орчимд 18500 га газар, мөн Сахалин, Камчатка, Буриад, Красноярскийн бүс нутаг түймэртэй байгаа аж. Ой хээрийн түймрийн нийт хамрах талбай 24 мянга гад хүрчээ.
Якутын Ойн сангийн мэдээлснээр тус бүсэд 17 түймэр асаж байгаа. Хуурайшилт ихтэй байгаа тул аянга, цахилгаанаас үүдэлтэй түймэр гарч буй гэнэ. Якутын ой хээрийн түймрийг унтраахаар 600 гаруй гал сөнөөгч, иргэд ажиллаж байгаа ажээ.
Мөн Буриадад 2400 га газрыг хамарсан дөрвөн түймэр, Красноярскт найм, Сахалинд дөрөв, Камчаткад нэг түймэр асаж байна гэж албаны хүмүүс мэдээлжээ.
С.ЦЭЛМЭГ