Монголын хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг эдгээр өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.
Тайланд, Малайз, Индонез, Монголын баг багтсан “H” хэсгээс хоёр баг цааш өрсөлдөх эрхээ авах юм. Одоогоор талбайн эзэд Тайланд 4 оноотой тэргүүлж байгаа бол Малайз, Индонез 3 оноотой удаалж буй. Манай баг тамирчид эхний тоглолтод Тайландтай 1:1-ээр тэнцсэн ч хоёр дахь тоглолтод Индонезид 7:0-оор хожигдсон.
Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолт Малайз-Монгол, Тайланд-Индонезийн хооронд болох бөгөөд цааш өрсөлдөх хоёр багийн нэр тодорно.
Бангкок хотын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд болох Малайз-Монголын тоглолт Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ.
‘H’ ХЭСЭГ: /7.19-23/
- 7.19 – Индонез – Малайз 0-3
- 7.19 – Тайланд – Монгол 1-1
- 7.21 – Монгол – Индонез 0-7
- 7.21 – Малайз – Тайланд 0-3
- 7.23 – Малайз – Монгол
- 7.23 – Тайланд – Индонез
Ч.БОЛОР