Унаач хүүг онгоцоор авчирч байна

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

Унаач хүүг онгоцоор авчирч байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Төв аймгийн хэмжээнд энэ онд автомашины үзлэг оношилгоонд 9500 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 9200 тээврийн хэрэгсэлд хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож, орон нутгийн замын санд 359 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

    Завхан аймгийн Түдэвтэй сумын наадамд хурдан морь уралдах үед 13 настай Л.Баасандорж хүү моринос унаж хүнд бэртэл авсан. Түүнд сумын эмнэлэгийнхэн өөрсдийн нөөц боломжид байгаан хэрээр эмчилгээ хийж байсан боловч эмнэлгийн тоног төхөөрөмж хангалтгүйн улмаас Улаанбаатар хотод яааралтай ирж эмчилгээ хийлгэх шаардлага тулгарсан. 

    Гэвч мориноос унаж бэртсэн хүүгийн биеийн байдал маш хүнд, машинаар Улаанбаатар ходод түүнийг авчрах боломжгүй аян замын ачаалал даахгүй учир сумын эмнэлгийнхэн нийслэлээс онгоц явуулахыг хүсээд нэлээд хугацаа өнгөрсөн ч шийдэгдээгүй байсан. 

    Харин Тамир гэх нэгэн эмч залуу өөрийн танил нөхөдтэй нийлж байгаад “Blue Sky Aviation” компаниас11 мянган долларын нислэг үйлдэх зардал бүхий асуудлыг шуурхай шийдвэрлэж чаджээ. 

    Тэрээр тухайн ави компаний удирдлагуудтай шуурхай ярилцаж хүүгийн амь нас маш хүнд нөхцөлд дэнжигнэж байгааг хэлснээр “Blue Sky Aviation” компаний удирдлагууд Завхан аймгийн Түдэвтэй сумруу шуурхай онгоц нисгэхээр болж. Одоогоор онгоц Завхан аймгийн Түдэвтэй суманд очиж хүүгийн амь насыг авархаар Улаанбаатарын зүг нисч байна. Хүнд бэртсэн Л.Баасандорж хүүг Улаанбаатарт авчирч байгаа онгоц 21-н цагт нийслэлд газардаж уг нийслэгийг зохион байгуулсан эмч Тамир нарын хүмүүс холбогдох эмнэлэгт хүргэж өгөх болжээ.

     

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж