Дэлхийн худалдааны буйр дээр Цайны замын хөшөөг босголоо

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн худалдааны буйр дээр Цайны замын хөшөөг босголоо

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    УИХ-ын дарга З.Энхболд сая БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолунтай уулзлаа.

    Монгол,Орос, Хятад гурван орныг дүрсэлж, тэмээн жингийн цуваагаар холбон дүрсэлсэн Цайны замын дурсгалын хөшөөний нээлт өнөөдөр /2017.07.22/ 14:30 цагт Баянзүрх дүүрэгт байрлах “Дулма Лин” хийдэд болж, өндөрлөлөө.

    Энэхүү хөшөөний нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан үг хэлсэн юм. Тэрбээр “Өнөөдөр Цайны замын гишүүн орнууд болох БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч даргаар ахлуулсан 460 орчим мэргэжилтнүүд Монголд айлчилж, уулзалт зохион байгуулж байна. Өнөөдөр бид бүхэн түүхэн чухал үйл явдлын гэрч болж байна. Түүхэн улбаагаараа бид дэлхийн томоохон худалдааны цэг болж байсан буйр дээр зогсож байна. Цайны замын холбоонд орсон ОХУ, БНХАУ, Монгол улсын аялал жуулчлалын олон салбараар дамжин дэлхий нийтэд түгэж байгаа” гэв.

    Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евроазийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. 

    Уг хэлэлцээрт тусгагдсан гурван улсын хамтран хэрэгжүүлэх 32 төслийн жагсаалтад “Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх төсөл орсон нь Цайны замын аялал жуулчлалын брэндийг бий болгож, хамтарсан маркенгийн үйл ажиллагааг явуулах, гадаад улс орнуудаас илүү олон жуулчид татах нөхцөл боломж бүрдэх юм гэдгийг албаныхан хэлж байв. 

    Цайны замын дурсгалын хөшөөг бүтээсэн “Орос, Монгол, Хятад гурван орныг тэмээн жингийн цуваагаар дүрсэлсэн байгаа. Энэ нь гурван орны эрт үеийн түүхэн улбааг илтгэж буй юм. Байгалийн боржин чулуугаар урласан уг хөшөөг судалгааны хугацаатай нийлээд жилийн хугацаанд бүтээсэн” талаар “БЦХЦ” компанийн захирал, уран барималч С.Болдбат ярилаа.

    Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Зен Жиа Нин “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Цайны замын түүх дурсгалын газарт хөшөөний нээлт хийж байгаад баяртай байна. Өнөөдөр энэхүү сайхан хөшөөний нээлтийг хийж, Цайны замын түүх дурсгалыг олон нийтэд таниулах болсондоо Улаанбаатар хотын захиргаанд маш их баярлалаа. Бид энэхүү түүхэн дурсгалт хөшөөний нээлтийг хийснээр гурван орны аялал жуулчлал улам өргөжин, хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж