Вашингтон, Нью Йоркийг холбох газар доорх хонгил барих зөвшөөрлийг The Boring Company-д АНУ-ын холбогдох алба олгосон хэмээн бизнесмен Илон Маск өөрийн Twitter-ээр мэдэгдэв. Энэ компани нь түүний компани юм.
Hyperloop тээврийн системийн хонгил нь Нью Йорк-Филаделфиа-Балтимор-Вашингтон гэсэн чиглэлээр эдгээр хотын төвийг холбох юм. Чиглэлийн төгсгөлийн хоёр цэгийн хооронд ердөө 29 минут зарцуулна гэж Маск хэлжээ.
Гэхдээ хонгил барих зөвшөөрлийг амаар авчээ. Түүний компанид ямар алба газар зөвшөөрөл өгсөн талаар тэрбээр хэлсэнгүй.
Hyperloop нь ган хоолойгоор хийгдсэн тээврийн систем бөгөөд түүн доторх тэрэг нь хамгаалагдсан капсул хэлбэрээр аэродинамик дэрэн дээгүүр явах юм. Tesla Motors автомашин үйлдвэрлэгч компани болон пуужин бүтээх Space X фирмийг үндэслэн байгуулагч тэрбумтан Илон Маск Hyperloop санааг анх 2012 онд танилцуулж байсан юм.
Бэлтгэсэн Р.Ендонжамц