Монакод болсон дуудлага худалдаанд Владимир Владимирович Путин гэх нэртэй хүнийх байсан цаг дуудлага худалдаанд нэг сая еврогоор зарагджээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагч Monaco Legends-ийн мэдэгдсэнээр 239 дугаартай, Patek Philippe Triple Complication цагийг нэрээ нууцалсан эрхэм 1,054 сая еврогоор худалдан авчээ.
Компани худалдан авагчийн хүсэлтээр нэрийг нь нууцалж байгаа гэж BBC мэдээлж байсан.
Сануулахад “чухал нэгэн эрхэм Владимир Владимирович Путин гэдэг нэртэй хүнээс цагаан алтан гэртэй, алтан нүүртэй цаг бэлгэнд авсан” гэж BBC мөн мэдээлж байсан юм. Эзэмшигч нь хэн болох тухай бичиг баримтууд дээр байгаагүй. Дараагаар нь дуудлага худалдааны компани эзэмшигч нь Владимир Владимирович Путин гэж мэдэгдсэн юм.
Зургадугаар сарын 7-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “Оросын төрийн тэргүүнийх гэгдээд байгаа цагийг дуудлага худалдаанд оруулсан гэх мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй” гэжээ.
Бэлтгэсэн Р.ЕНДОНЖАМЦ