Монгол Улсын Гавьяат жүжигчин, Соёлын Элч Д.Алтанхуяг энэ сарын 23, 24-нд АНУ-ын Нью-Йорк хотын Жойс театрт тоглолтоо хийх гэж байна.
Тэрбээр АНУ-ын Бостон хотоос Нью-Йорк хот руу гэр бүлээрээ нүүж, тус хотод амьдарч байгаа бөгөөд тэнд өөрийн труппийг /баг/ байгуулж байгаа ажээ.
Соёлын Элч Д.Алтанхуяг өнгөрөгч тавдугаар сард эх орондоо ирж, Японы анхны балетын компани болох “Токио Комаки балет” компанийн 50 гаруй уран бүтээлчидтэй хамтран монголд анх удаа “Галт шувуу” балетыг зургадугаар сарын 16, 17-нд тоглосон билээ.
А.Сүрэн