1046 жолоочийн зөрчлийн оноо дууссан байна

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

1046 жолоочийн зөрчлийн оноо дууссан байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    2012-2013 оны хичээлийн шинэ жилд хэрэглэх сурах бичгийн хэвлэлтийн болон нийлүүлэлтийн ажил бүрэн дууссан талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна.

    Монгол улсад тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулах зорилготой “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад баримталж байгаа билээ. 

    Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1046 жолоочийн зөрчлийн оноо дууссан байна. Мөн улсын хэмжээнд зөрчил гаргасан 138688 жолоочийн оноо хасагдаж, 1046 жолоочийн зөрчлийн оноо дуусаж, эрх түдгэлзэн, 503 жолооч заавар журмын дагуу эрхээ сэргээлгэсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлжээ. 

    “Жолоочийн оноо тооцох журам”-д “Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээнэ” гэж заасны дагуу 30636 жолоочийн онооны урамшуулал олгогджээ. Жолооч та зөрчлийн оноогоо шалгахыг хүсвэл энэ http://service.police.gov.mn/checkDriver хаягаар орж шалгана уу. 

    А.Сүрэн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж