Хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

Хуурамч виз ашиглан хил нэвтрэхийг завджээ

@chgombo”Нарыг харж, сарыг атга” тэгж л амьдар.Боломжгүйг мөрөөд, боломжтойг бүтээ Хүсэл мөрөөдлөө хэнээр ч бүү дорд үзүүл, ”Нарыг харж сарыг атга”

Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес, аялал жуулчлалын зорилгоор ирж буй түр ирэгч гадаадын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан хэд хэдэн тохиолдлыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлээд байна.

Уг үйлдэл гаргасан этгээдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар албадан гаргаж, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг Гадаадын иргэн, харъяатын албанаас анхааруулж байна.

Иймд хил дээрээс виз хүсч буй гадаадын иргэд виз олгохыг зөвшөөрсөн баримт бичгийг зөвшөөрөл олгох эрх бүхий төрийн байгууллагаас авахыг Гадаадын иргэн, харъяатын газраас зөвлөлөө.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж