Синьхуа агентлагийн мэдээлснээр Хятадын зүүн хэсгийн Жэзян мужийн Ханчжоу хотын нэгэн дэлгүүрт дэлбэрэлт болж хоёр хүн нас барж, 55 хүн гэмтжээ.
Хэрэг долдугаар сарын 21-ны Баасан гаригийн өглөө болжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн ихэнх нь дэлгүүрийн хажуугаар өнгөрч явсан машинд сууж явсан бөгөөд дэлбэрэлтээс болж машиных нь цонх хагарчээ.
Галыг унтрааж дуусгасан байна. Хотын гал унтраах албаны мэдээгээр бэртэж гэмтсэн хүмүүс бүгд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд 12 нь хүнд гэмтэл авчээ.
Орон нутгийн цагдаагийн хэлтэс дэлбэрэлтийн шалтгааныг шалгаж байгаа юм байна. Дэлгүүрийн эзнийг байцаалтад дууджээ.
Бэлтгэсэн Р.ЕНДОНЖАМЦ