Долдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Туркийн эрэг дагуу Эгейн тэнгист 6,7 магнитудын хүчтэй газар хөдөлснийг АНУ-ын Геологийн алба мэдэгдэв.
Өмнө нь Ройтерс агентлаг газар хөдлөлтийн хүч 6,9 магнитуд байсан мэдээлсэн юм.
Газар хөдлөлтийн гол төв нь Туркийн баруун өмнөд хэсгийн аялал жуулчлалын хот болох Бодрумаас 10,3 км-ийн зайтай, мөн аялал жуулчлалаараа алдартай Грекийн Кос арлаас 16,2 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ.
Бодрум хотод ойролцоогоор 70 хүн бэртэж гэмтжээ.
Бэлтгэсэн Р.ЕНДОНЖАМЦ