XVII зууны алдарт орчуулагч Алтангэрэлийн гар бичмэлийг дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2017.07.22-нд нийтлэгдсэн

XVII зууны алдарт орчуулагч Алтангэрэлийн гар бичмэлийг дэлгэлээ

Нийслэлийн иргэний танхимын анхны хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн зам засвар ажлыг түргэвчлэх, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах арга замыг сүвэгчиллээ.

Гэрэл зургийг Э.Энхбат

Шунхан бар, Бэхэн бар, Алтан бичмэл, долоон эрдэнийн бичмэл, тод бичгийн бар зэрэг монголчуудын Ганжуур судартай холбоотой ном бүтээлийн үзэсгэлэнг өчигдөр /2017.07.21/ 15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд дэлгэлээ.

Тэртээ XVII зууны алдарт орчуулагч Алтангэрэлийн орчуулсан Ганжуурын хоёр орчуулгын гар бичмэлийг энэхүү үзэсгэлэнгээс сонирхож болох юм. Мөн Ганжуур судраас иш авсан Ганжуурба лам нарын гэрэл зураг, Ганжуур судар дотор гарсан алдаа мадагийг бас ариутгасан ном бүтээлүүд гэх мэт ховор сонин ном судрууд Варшавын их сургуулийн багш Р.Бямбаагийн хувийн цуглуулга ажээ.

Тэрбээр Варшавын их сургуулийн багш бөгөөд үзэсгэлэнгийн талаар ярихдаа “Уг үзэсгэлэнд Ганжууртай холбоотой ном бүтээлийн үзэсгэлэнд ховор нандин гар бичмэл, орчуулгыг дэлгэсэн байгаа. Монголд Ганжууртай холбоотой ховор орчуулга олон бий. Монголын тод бичгээр орчуулсан орчуулга байгаа. Тэр дундаа XVII зууны халхын алдартай орчуулагч Алтангэрэлийн орчуулсан Ганжуурын “Их тонилгогч” судрын хоёр орчуулга тавигдсан. Бид өнөөдөр нэгийг нь хэвлэн судлаач, эрдэмтэддээ гардуулан өгч байна. Ганжуур судар нь дотроо Төвд, Монгол гэх мэт маш олон төрөл бий” гэсэн юм.

Харин Ганжуурба лам нарын талаар тайлбарлахдаа “Ганжуур судрын ишлүмбийг дамжуусан лам нар Ганжуурба, Ганжуур хутагт гэсэн тодотголтой байсан. Манай оронд ч ийт тодотголтой олон лам нар байдаг” гэв. 

“Бурханы зарлигын орчуулга их эрдэнэ хэмээн алдаршсаны иш авсны товъёог шашны рашааны үргэлжлэл хувь төгөлдөртний горлилыг хангагч” хэмээн үзэсгэлэнд сонирхуулсан ном судрууд дунд Бизъяагийн бага лам гэлон Янпэл гэж хүний Ганжуурын иш авсан ишлэл байх аж.

Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор түүх соёлын “Хосгүй үнэт” өвд бүртгэгдсэн Есөн эрдэнийн ганжуурыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэсэн байдаг. 

Энэхүү хосгүй үнэт өв нь 1161 зохиолыг 108 боть их цоморлиг зохиол болгон эмхэтгэсэн асар том судрын чуулган болох тухай түүхчид онцолдог ажээ. Уг бурхан шашны оройн дээд ном Ганжуурыг монголчууд 1819 онд болгомол хар цаасан дээр алт, мөнгө, зэс, шүр, сувд, оюу, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бичиж урласан байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж