Хакүхо Кайогийн амжилтыг 1048 болгон шинэчиллээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Хакүхо Кайогийн амжилтыг 1048 болгон шинэчиллээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр наймдугаар сарын 2-нд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсч, өдгөө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр озэки Такаясүг давж, 1048 дахь даваагаа авлаа. Тэрбээр өнөөдрөөс эхлэн хамгийн олон ялалт авсан рекордыг амжилтыг ганцаараа эзэмшиж эхэллээ. Энэхүү амжилтыг озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа 1047 болгон шинэчлэн тогтоосон юм. Тэгвэл Хакүхо өчигдөр түүний амжилттай зэрэгцэж, өнөөдөр ахиулж чадлаа.

Нагоя хотноо болж буй мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ. Башёгийн 13 дахь өдөр буюу өнөөдрийн барилдаанд их аварга Хакүхо озэки Такаясүгээр 12 дахь даваагаа авч тэргүүлэгчийн байраа алдсангүй.

Мөн түүний араас нэхэж буй Болгарын бөх Аояама 11 дэх даваагаа авч тэргүүлэгчийн хоёрдугаар байраа алдсангүй. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж озэки Гоэидогоор 10 дахь даваагаа авлаа.

Нагоя башёг тэргүүлж буй Хакүхо маргаашийн барилдаанд озэки Гоэйдотой барилдана. Гоэйдо одоогоор 7 даваа, 6 унаатай болсон бөгөөд тавин хувийн амжилтаа үзүүлэхэд нэг даваа үлдээд байна. Харин аварга Харүмафүжи Д.Бямбадорж озэки Такаясүтэй барилдахаар оноолт таарчээ. Их аварга Хакүхогийн араас нэхэж буй Болгарын Аояама Такеказэтэй барилдана.

Манай бөхчүүд /13 өдрийн дараа/

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-1
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
  • Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
  • Сэкиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 6-7
  • Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5-8
  • Маэгашири-6 Ичиножёо А.Ичинноров 6-7
  • Маэгашири-7 Таканова А.Баасандорж  4-9
  • Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 7-6 гэсэн амжилттай явна.

Нагоя башёг Хакүхо 12 даваатай ганцаараа тэргүүлж байгаа бол Болгарын бөх Аояама 11 даваатай удаалж байна. Башё ням гаригт өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж