ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

ХААИС БНСУ-ын Жежүгийн их сургуультай хамтран ажиллана

Америкийн гар утас үйлдвэрлэлийн “Motorola” компани Photon Q 4G LTE хэмээх ухаалаг гар утсаа ирэх бямба гаригаас худалдаанд гаргах болсон тухай өнөөдөр зарлажээ.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар БНСУ-ын Жэжүгийн их сургуулийн төлөөллийг өчигдөр /2017.07.20/ хүлээн авч уулзлаа. 

Уулзалтад БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга болон Жэжү их сургуулийн эрдэмтэн, багш нарын төлөөлөл байлцав. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Монгол Улсын ХААИС-тай БНСУ-ын Жежү их сургууль хамтын ажиллахаар болсонд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар болон тус яамны бодлогын хүрээнд ХААИС-д хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсын Мал эмнэлгийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах” төслийг бүрэн дэмжихээ мэдэгдэж байна. Нарлаг монгол оронд минь дараа илүү урт хугацаатай, тавтай сайхан зочлоорой” гэв. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Жежүгийн үндэсний их сургуулийн захирал Ха Хянгжин нар хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Хамтын ажиллагааны хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Дашрамд дурдахад тус сургуулийн багш нар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд ажиллах хугацаандаа нохой, мууранд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж