Уг үзэсгэлэн худалдаанд “Мерси Кор” байгууллагын харилцагчид болох Баруун-Урт, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт сумдаас малчид, үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгч, гар урчууд хүрэлцэн ирж, мах, сүү, цагаан идээ, сар шинийн тавгийн идээний боов, ууц, гар урлалын бүтээгдэхүүнүүдээр оролцох аж.
Энэ үеэр Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага болох Сүхбаатар аймагт худалдаа үйлчилгээ эрхлэгч “Жавхлант”, “Цэлмэг”, “Чимэг”, “Есөн-Эрдэнэ”, “СИСИ” зэрэг дэлгүүрүүд 2011 оны өвөл хаврын бэлэн хувцасны өнгө загварыг тодорхойлсон “Загварын шоу” үзүүлбэр, орон нутгийн гар урчууд, уран оёдолчид Монгол үндэсний дээл хувцасны загвараараа энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож олны нүдийг хужирлах гэнэ.