19 компанийн 84.080 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

19 компанийн 84.080 хувьцаа арилжжээ

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл зуны олимпийн ХХХ наадамд манай улс спортын долоон төрөлд 29 тамирчинтай оролцож, түүхэндээ анх удаа таван медаль хүртсэн билээ.

2017 оны долдугаар сарын 21-ны өдөр “I”, “II’, “III’ ангилалд бүртгэлтэй 19 хувьцаат компанийн 84,080 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Тавилга’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол ‘Шивээ овоо” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.44% хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 896.66 нэгж болж 0.28%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,611,448,711,847 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж