Воробьевагийн нэрэмжит спорт цогцолбортой болно

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Воробьевагийн нэрэмжит спорт цогцолбортой болно

Баянхонгор аймгийн хүн эмнэлгүүдэд нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цус, шээс, биохимийн шинжилгээний анализаторууд болон эмийн бус эмчилгээний тоног төхөөрөмжүүд бэлэглэсэн юм.

ОХУ-ын чөлөөт бөхийн олимпийн анхны эмэгтэй аварга Наталья Воробьевагийн төрөлх Эрхүү мужийн Тулун хотод шинээр баригдаж байгаа спорт цогцолборыг түүний нэрэмжит болгохоор болжээ.

Нийт 70 сая рублийн өртөгөөр баригдаж буй энэхүү спорт цогцолбор нь Тулун хотын төв усан сангийн ойролцоо сүндэрлэж байгаа юм. Өдгөө 26 настай алдарт бөх Тулун хотод төрж өссөн бөгөөд өдгөө Санкт-Петербург хотод амьдардаг. Тэрбээр 2015 онд Лас-Вегасын ДАШТ-д түрүүлсэн бөгөөд түүнээс хойш ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагчаар томилогдсон. Воробьева өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмын дараа дэвжээнээсээ хэсэг хугацаанд завсарлага аваад байгаа юм.

Эх сурвалж: МЧБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж