Аарон Рамсигийн “хараал”

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Аарон Рамсигийн “хараал”

Өнөөдөр нар, сар, од давхацсан өдөр хэмээн хүмүүс хаа сайгүй шуугиж, энэхүү ховор үзэгдлийг харахаар гудамжинд олноороо бөөгнөрч, тэнгэр ширтэж зогссон юм.

 

Ийм нэгэн нэршил цахим хэрэглэгчдийн дунд хэдийн бий болжээ.

Английн Премьер лигийн “Арсенал” клубын хагас хамгаалагч Аарон Рамси гоол хийх бүрт дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн алдартан хорвоог орхин оддог гэх мухар сүсэг маягийн зүйл өнгөрсөн жилээс давалгаалж эхэлсэн юм. 

Гэтэл хоёр хоногийн өмнө Бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэхэд халз тулсан “Байерн Мюнхен” ба “Арсенал” багийн тоглолтын эцсийн мөчид Рамсигийн дамжуулалтаар Айвоби гоолдож, тооны харьцааг тэнцүүлсэн. Харамсалтай нь, маргааш өдөр нь “Linkin’ Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон амиа егүүтгэсний дараа цахим хэрэглэгчид “Аарон Рамсигийн хараал” улам бүр хүчирхэгжиж буй тухай шуугиж эхлэв. 

-Рамси довтлогч байгаагүй нь яамай даа!

-Хаалгач л хийж баймаар юм даа!

-Өмнө нь гоол хийхээр хүн нас бардаг байсан бол одоо дамжуулалт өгөөд л… гэх зэргээр сошиал сүлжээний хэрэглэгчдийн ёжилсон сэтгэгдэл хөвөрч байна.

Аарон Рамси гоол хийсний дараа хэн нэгэн алдартан амиа алдсан гэх тохиолдлуудыг дараах байдлаар жагсаажээ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж