Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2017.07.21) Тайландын нийслэл Бангкокт эхэллээ.
Эхний өдөр охидын охидын 38, 43, 49, 56, 65 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, Монголын дөрвөн охин медалийн төлөө барилдахаар болоод байна.
56 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Өлзийсайханы Пүрэвсүрэн алт, 38 кг-д Архангай аймгийн тамирчин Ганбатын Оюундарь, 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул, 49 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Дагвадоржийн Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Медалийн төлөөх барилдаан Монголын цагаар 17:00 цагт эхэлнэ.
Эх сурвалж: МЧБХ