Наадмын өдрүүдэд 11 дээрмийн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Наадам – 2017

Наадмын өдрүүдэд 11 дээрмийн хэрэг гарчээ

Америкийн дуучин Тейлор Свифт таван сая ам.доллараар Массачусеттс мужийн Кейп-Кодын далайн эрэгт орших тансаг харш худалдан авчээ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд, байгууллагаас

  • Гэмт хэргийн шинжтэй 350
  • Зөрчлийн 5038
  • Зам тээврийн ослын 915
  • Согтуугийн 2193
  • Нийт 7573 дуудлага, мэдээлэл иржээ.

Эдгээрээс 187 нь гэмт хэрэг хэмээн бүртгэгдэж, 105 үйлдлийн сэжигтэн тогтоогдсон ч 82 хэргийн сэжигтэн тогтоогдоогүй байна.

Баяр наадмын өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нийт 11 бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад таван тохиолдлоор буюу 31.2 хувиар буурсан дүн гарчээ.

Баярын үеэр гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд өдөр бүр 30 оюутан цагдаа ажиллаж, жуулчдад 2188 ширхэг мэдээлэл, зөвлөгөө тарааж, гадаадын 1306, дотоодын 915 иргэнд эрхзүйн туслалцаа үзүүлжээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж