Бөх нойрсоход туслах 5 app

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Бөх нойрсоход туслах 5 app

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аваргч нарт бага оврын усан онгоц, завийг осол аюулгүй жолоодох сургалтыг Монголын Далайн захиргаанаас Хатгал тосгоны Хөвсгөл нуурт зохион байгуулжээ.

Нойр бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг билээ. Нойрны тусламжтайгаар бид амарч, маргаашийн эрч хүчээ сэлбэдэг. Өнөөдөр дэлхийн олон улс оронд иргэдийг амар амгалан, тайван, гүн нойрсоход нь зориулсан тусгай жижигхэн үйлчилгээний төв бий болж байна. Мөн нойргүйдэлд орсон хүмүүст зориулсан аппликейшн болон төрөл бүрийн муу зуршлаа хянах төхөөрөмжүүд бий болжээ. Бид гүн нойрсоход тань туслах таван аппликейшн танилцуулж байна. 

Унтахад туслах аппликейшн

Хүн бүхэн дэрэн дээрээ толгойгоо тавьмагцаа шууд унтаж чаддаггүй. Тэд нэг бол маш олон зүйл бодон, тархиа ажлуулдаг, нөгөө бол ямар нэгэн дуу чимээ саад болдог билээ. Харин App Store дахь Relax Melodies аппликейшн нь таныг гүн нойрсоход тань туслана. Энэхүү аппликейшн нь 35 сая удаа татагдсан бөгөөд хүний оюун санааг тайвшруулах, уран бүтээлийн онгод сэргээх, асуудлыг шийдэх зөн билгийг идэвхжүүлэх гээд төрөл бүрийн аяас бүрдэнэ. 

Кофейны хэмжээг хянахад тань туслах аппликейшн

Сайн унтаж амрахын тулд оройн 16 цагаас хойш кофе уухгүй байхыг эрдэмтэд зөвлөдөг. Харин “Up Coffee” аппликейшн нь бүтэн өдрийн турш таны уух ёстой кофейны хэмжээнд хяналт тавих үүрэгтэй. Мөн хэдэн цагт унтах ёстой вэ гэдгийг тань сануулна. 

Зүүдээ санахад тань туслах аппликейшн

Зүүд бол таны хуримтлагдсан асуудлын тусгал эсвэл ирээдүйн зөгнөл гэж эрдэмтэд үздэг. Тэгвэл зүүдний деталь бүрийг санахад тань “Dreameo” аппликейшн тусална. Үүнээс гадна, зүүдээ бусадтай хуваалцах сошиал сүлжээ хүртэл энэхүү аппликейшн байдаг гэнэ. 

Нойргүйдлээс ангижрахад тань туслах аппликейшн

Зөөлөн тоглоом, тайвшруулах цай уугаад ч унтаж чадахгүй бол MotionX-24/7 аппликейшныг ашиглаад үзээрэй. Энэхүү аппликейшныг бүтээхэд олон жилийн судалгаа хийсэн бөгөөд танд бат бөх нойрсоход тань тусална. MotionX-24/7 нь бүтэн өдрийн туршид зүрний цохилт, алхалт, жингийн өөрчлөлт зэрэг таны биеийн өөрчлөлтөд хяналт тавина. Хэрвээ та унтаж байхдаа хурхирдаг бол дээр аппликейшн нь үүнийг тань тэмдэглэж авдаг ажээ. Үүний зэрэгцээ, MotionX-24/7 нь өглөөний дасгал хийх хамгийн тохиромжтой цагт таныг сэрээх үүднээс нойрны үе шатыг хянадаг юм байна. 

Сэрэхэд тань туслах аппликейшн

Нойрны үе шатыг хянаж, сэрэхэд тань туслах хамгийн алдартай аппликейшн бол Sleep Cycle ажээ. Энэхүү аппликейшн нь таны нойронд нөлөөлж буй сөрөг үзэгдлийг тогтоох тохиргоотой гэнэ. Иймээс та кофе эсвэл согтууруула ундаа уусан эсэх, унтахын өмнө спортоор хичээллэсэн эсэх, өдөржин бухимдалтай байсан эсэхээ тохируулах шаардлагатай юм байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж