Хойд Солонгост хандан БНСУ дахин санал тавив

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост хандан БНСУ дахин санал тавив

Энэ сарын 22-25-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго Монгол Улсад айлчлах гэж байна.

БНСУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгостой харилцаагаа сэргээхээр идэвхийлэн ажиллаж байна. Долдугаар сарын 17-ны Даваа гаригт БНСУ цэргийн шугамын яриа хэлцээгээ сэргээх саналыг Ходй Солонгост хандан тавьсан боловч хариу өгөөгүй юм. Гэсэн ч өмнөдүүд бууж өгсөнгүй, энэ саналаа өнөөдөр дахин тавьсан хэмээн Ионхап агентлаг мэдээллээ.

“Хойд Солонгос бидний саналд аль болох хурдан хариу өгөхийг уриалж байна” хэмээн БНСУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Мун Сан Гюн сэтгүүлчдэд хэлжээ.

Өнгөрсөн Даваа гаригт тавьсан саналаар өнөөдрөөс буюу долдугаар сарын 21-нээс цэргийн шугамын яриа хэлцээг, харин наймдугаар сарын 1-нээс Улаан загалмайн шугамаар хүмүүнлэгийн тусламжийн яриа хэлцээг сэргээх товыг санал болгосон юм.

Хойд Солонгосын зүгээс энэ саналд албан ёсны хариу өгөөгүй ч “Нодон синмун” сонинд нийтлэгдсэн мэдээлэлд яриа хэлцээг эхлэх зайлшгүй нэг нөхцөл нь Хойд Солонгосын эсрэг хоригийг БНСУ дэмжихгүй байх явдал хэмээн бичсэн байсан юм.

БНСУ-ын хоёр дахь саналаар яриа хэлцээг эхлэх хугацааг долдугаар сарын 27 хэмээн товложээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж