Монглоыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн талаар холбогдох байгууллагаас мэдээлжээ. Тухайлбал, 2017 оны эхний хагас жилд манай улсын хилээр давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэрсэн гэнэ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 368. Мянга буюу 15.2 хувиар өссөн байна.
Дээрх жуулчдын 37.6 хувь нь Замын-Yүд, 15.7 хувь нь Гашуун сухайт, 15.1 хувь нь Буянт-Ухаа, 11.8 хувь нь Алтанбулаг, 6.6 хувь нь Шивээ хүрэн, 13.2 хувь нь бусад боомтоор оржээ. Харин улсын хилээр 2017 оны эхний хагас жилд гадаадын 216.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 36.3 мянга буюу 20.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Эх сурвалж: mminfo.mn