Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H хэсэг”-т өрсөлдөж буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр (2017.07.21) хоёр дахь тоглолтоо Индонезитэй хийнэ.
Испани дасгалжуулагч Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ эхний тоглолтодоо Малайзад 0:3-ээр хожигдсон. Тэгвэл Герман дасгалжуулагч Майклл Вайссаар удирдуулсан Монголын шигшээ баг талбайн эзэн орон Тайландтай 1:1-ээр тэнцсэн билээ. Тиймээс өнөөдөр хэн хэнд гурван оноо ус агаар мэт хэрэгтэй.
Манай багаас Б.Төгсбилэг өнөөдөр бэртлийн улмаас, эсрэг багийн 14 дугаартай хагас хамгаалагч Аснави Манкуалам Бахар улаан хуудасны торгуулиар тоглохгүй.
Улаанбаатарын цагаар 17:00-ээс эхлэх тоглолтыг та бүхэн Тайландын “Thairath” телевиз-ийн албан ёсны хуудсаар шууд хүлээн авч үзнэ үү.
Эх сурвалж: МХБХ