Reuters: Сүмочдын нэг өдөр

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Reuters: Сүмочдын нэг өдөр

Тийм болохоор тариа хурааж, хадлан хадаж, өвөлжилтөд бэлтгэх хэрэггүй нь.

Эртний Японы тулааны уламжлалыг хадгалж үлдсэн сүмочдын тухай гэрэл зургийн сурвалжлагыг Reuters агентлаг нийтэлжээ. 

Сурвалжлагч Иссеи Като сүмоч Кёкүтенхо Масарүгийн тэргүүлдэг дэвжээнээс энэхүү сурвалжлагаа бэлтгэсэн байна. Нагоя башегийн үеэр Томозүна дэвжээнийхэн ариун дагшин Ганзози Якүшидо гэх буддын хийдэд байрлаж буй бөгөөд сурвалжлагчийн хүсэлтийг болгоож, сүмогийн нууцад нэвтрэхийг зөвшөөрчээ. 

 

 

Сүмочид өглөө эртлэн босож, энгийн хүний төвөгшөөж, залхмаар дасгал сургуулилтаа хийж эхэлнэ. Томозүна дэвжээнд харьяалагддаг 11 бөх бүгд экс-комүсүби Кёкүтэнхогийн удирдлага өглөө бүр гурван цагийн турш бэлтгэл хийдэг. 
 

Маваши сумочдын цорын ганц хувцас

Тэмцээний үеэр сүмочид маваши гэх ганц л хувцас өмсөнө. Есөн метр урттай бүсээр нүцгэн биеэ бүсэлхий орчмоор таван давхар ороож бүслээд, ард нь зангиддаг. Барилдааны үеэр мэх хийхдээ зөвхөн мавашинаас барих бөгөөд үс гэзэг, чих, хуруунаас барих хориотой. 

 

Кёкутенхо Масару

Бэлтгэл сургуулилт, тогтсон ёс жаяг, уламжлалыг чанга сахиж мөрдөхөөс эмээж япон залуус сүмогоос татгалзах болсон гэнэ. Тиймдээ ч гаднын бөхчүүд сүмогийн ертөнцөд хөл тавих нь  нэмэгджээ. 

Томозүна дэвжээний багш Кёкүтэнхо ч мөн гадаадад төрсөн нэгэн. Тэрбээр гучаад жилийн өмнө Монгол нутгаас Японд ирж суурьшсан бөгөөд сүмогийн мэргэжлийн дэвжээг тэргүүлсэн анхны монгол бөх болсон юм. 
 

Сумочин Кайхо

“Хэлний бэрхшээл намайг хамгийн их бухимдуулдаг байлаа. Намайг загнасан, эсвэл магтсаныг ч ялгадаггүй байлаа’ гэж Кёкүтэнхо анх сүмод ирсэн үеэ дурсан ярьжээ. Одоо бол тэр японоор маш цэвэр ярьдаг. Бас япон эхнэртэй болжээ. Дэвжээ тэргүүлэхийн тулд сүмогийн дүрмийг дагаж, Монголын иргэншлээс татгалзан, Япон улсын иргэн болсон байна.
 

Бразилийн Кайсей (зүүнээс) Монголын бөх Кёкусюхо

 

Кёкусюхогийн үсийг янзалж байгаа залуу бөх.

 

Сүмочдын гадаад төрх хэдэн зуун жилийн нугачаанд огтхон ч өөрчлөгдөөгүй. Тэд орой дээрээ самурайн туг үсээр чимнэ. Энэ нь самурайн өв уламжлал төдийгүй бөх хүн толгойгоороо унахад зөөлөн, тархи гэмтэхээс сэргийлэх зорилготой гэх. 

Тянконабэ нь сумочдын гол хоол.

Мэргэжлийн сүмочид 120 кг-аас багагүй жинтэй. Гол хоол нь тянконаба юм. Тахиа, загас, үхрийн махтай ногооны шөл нь ердийн хоолноос илчлэгээрээ 5-6 дахин их.

Кайхо тянконабэгээр хооллож суугаа нь.

Томозүна дэвжээний бөхчүүд хоногт авах ёстой илчлэгийн хэмжээ нь 8000. Тянконабэгаас гадна үхрийн гуяны мах, шарсан загас, жигнэсэн цагаан будаа зэргийг иднэ.

Чимээгүй цаг

Үдийн хоолны дараа бүгд унтана. Ингэхдээ бүгд хүчилтөрөгчийн баг зүүдэг. Амьсгалахад амар учраас тэр. Үүнд ямар нэг уламжлал огтхон ч хамаагүй.

Кёкутайсей гар утастайгаа амарч хэвтжээ.

Кайхо сургуулилт дээр

Нутгийн хүмүүс Ганзози Якүшидо сүмд бөхчдийн сургуулилалтыг харж байгаа нь.

 

Кёкутенхо гарын үсгээ өгч байгаа нь.

 

Кайнорю хийдийн хашаанд хүүхдүүдийн хамт.

Кайнишики Ганзози Якүшидод дасгал сургуульдаа очиж яваа нь.

Япон сумоч Кекутайсей, монгол бөх Кекусюхо. Бразилийн Кайсей ба Асашихо, нар хоолонд уригдан явцгааж байгаа нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж