Долдугаар сарын 17-ны Даваа гаригт явагдсан сонгуулиар Энэтхэгийн Ерөнхийлөгчөөр 71 настай Рам Натх Ковинд сонгогджээ. Тэрбээр эрх баригч Бхаратия жаната намын төлөөлөл юм.
Энэтхэгийн индусчүүдийн лидер Рам Натх Ковинд нь Бихар мужийн Захирагчаар ажиллаж байсан юм. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн суудлын төлөө сөрөг хүчний төлөөлөгч болох 72 настай эмэгтэй Мейрой Кумар өрсөлдсөн юм. Мейрой Кумар нь Энэтхэгийн парламентын доод танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй юм. Сонирхолтой нь Натх Ковинд, Мейрой Кумар аль аль нь Энэтхэгийн индусчуудын доод зиндаанаас гаралтай улстөрчид юм.
Рам Натх Ковинд олон жил “Үндэсний сайн дурын корпус нэртэй” индусийн үндэсний байгууллагад хүчин зүтгэж байгаа. Энэ байгууллага нь лалын сүсэгтнүүдийн эсрэг үзэл бодолтнуудыг нэгтгэдэг. Одоогийн эрх баригч Бхаратия жаната намын үзэл суртлын гол суурь нь юм. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарентра Моди ч мөн энэ намын хүн.
Энэтхэгийн хувьд Ерөнхийлөгчийн албан тушаал эрх мэдэл багатай, илүү бэлгэдлийн чанартай. Гүйцэтгэх засаглал Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байдаг. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол долдугаар сарын 25-нд болно.
А.ТУЛГА