Өмнөговь аймгийн үндэсний их баяр наадмын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн хөрөг зургийг нутгийнхаа залууст бэлэглэсэн тухай мэдээлэл цахим ертөнцөд шуугиан тарьж байна.
Мэргэжлийн сүмогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж дээрх зургийн дор “Ямар би биш дээ” гэх постыг ч жиргэж амжжээ.
Монголчууд бие биедээ дурсгал болгож, юу эсийг бэлэглэх билээ. Гэхдээ УИХ-ын гишүүн Л.Энхболд шиг сэтгэж, өөрийн хөрөг зургийг бэлэглэсэн тохиолдол үгүй.
Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд тойргийнхондоо хоногшох гэж, саналыг нь авахын тулд элдвийг л сэдэж байсан. 40-ын бедон, аяга таваг, халуун сав, ер нь бол хүнд хэрэгцээтэй гэсэн бүхнийг л бэлэглэж ирсэн. Гэхдээ Л.Энхболд гишүүнийх шиг өөрийнхөө жаазалсан зургийг бэлэглэх хэмжээний сэтгэсэн түшээ байхгүй.
Харин энэ жишгийг МАН-ын шинэ гишүүн тогтоосноороо “Би”-гээр өвчилснөө харуулаад зогсохгүй өнгөрсөн парламентын үед тойргийнхондоо 40-ын бедон бэлэглэсэн гэх хэл аманд ороод байсан УИХ-ын гишүүн асан Д.Ганбатаас ч цуутай дуулианы эзэн болж байгаа бололтой.
Г.ХОРОЛ