Хуванцар хог хаягдал аюул дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Хуванцар хог хаягдал аюул дагуулж байна

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийнхан энэ намрын анхны инээдмийн тоглолтоо дэлгэхэд бэлэн болжээ.

    Сүүлийн 65 жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар эдлэлийг үйлдвэрлэсэн гэсэн тооцоог АНУ-ын эрдэмтэд гаргажээ. 

    Энэ найман тэрбум тонн эдлэлийн 6,3 тэрбум тонн нь харин одоо хог болон, дахин боловсруулалтад ороогүй байгаа юм. Гэтэл хуванцар эдлэлийн үйлдвэрлэл жил тутам 8,4 хувиар өсдөг гээд бодоход ирээдүйд манай дэлхий хуванцар хог хаягдлаар бүрхэгдэх магадлалтай.

    Ялангуяа сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хуванцар эдлэлийн үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж байна. АНУ-ын эрдэмтдийн тооцоолсноор 1950 оноос 2015 он хүртэл дэлхий даяар үйлдвэрлэсэн 8,3 тэрбум хуванцар эдлэлийн талыг нь сүүлийн 13 жилд нь үйлдвэрлэжээ. Одоогийн чиг хандлагаар баримжаа авах юм бол 2050 он гэхэд дэлхий дээрх хуванцар хог хаягдлын хэмжээ 12 тэрбум тонн хүрэх юм.

    Одоо хуримтлагдаад байгаа 6,3 тэрбум тонн хуванцар хог хаягдлын дийлэнх нь хот суурин газар, мөн усан сангуудад байна.

    Өнөөг хүртэл хуванцар хог хаягдлын ердөө есөн хувийг л дахин боловсруулж чадсан бол 12 хувийг нь шатааж устгажээ. 

    Эдгээр тоо баримт шинжлэх ухааны Science Advances сэтгүүлд нийтлэгдсэн юм.

    АНУ-ын Калифорнийн болон Жоржийн Их сургуулийн баг мөн Далай судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн хамтарсан судалгаагаар хуванцар хог хаягдлын дийлэнх хувь нь дахин боловсруулах, эсвэл задран байгальд шингэх боломжгүй байгаа нь сэтгэл зовоож байна. 

    Хуванцар үйлдвэрлэл эрхлэгчид 1980-аад он хүртэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь дахин боловсруулах боломжтой эсэхэд огт анхаарал хандуулж байгаагүйг эрдэмтэд онцолсон байна. Харин сүүлийн жилүүдэд энэ чиглэлд ихээхэн ахиц гарч байгаа юм. Тухайлбал, 2014 онд Европ даяар хуванцар хог хаягдлын 30 хувь, Хятадад 25 хувийг дахин боловсруулсан нь том амжилт юм. 

    НҮБ-ын өнгөрсөн онд гаргасан тоо баримтаар дэлхийн далай, тэнгист 270 мянган тонн хуванцар хог хөвж байна. Энэ хог хаягдал далайн амьтдад аль хэдийн аюул учруулаад эхэлсэн. Португалийн эргээс олдсон халимны гэдэснээс 17 кг хуванцар эдлэл гарсан бөгөөд эдгээр хог нь халимны үхлийн шалтгаан болсон гэдгийг эрдэмтэд тогтоосон. Мөн усны шувуудын үхлийн 90 хувь нь усанд хаясан хог хаягдлыг идсэнээс болж байгаа юм.

    А.ТУЛГА

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж