Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ

Хуучирсан мэдээ: 2017.07.21-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэхний хэвлэлт түр саатжээ

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөө өглөө УИХ-ын даргад Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барилаа Үүний дараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

    -Жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой-

    Жил бүр жолооны үнэмлэхний хэвлэлттэй холбоотой саатал гарч, материал, бэлдэц тасалдах явдал гардаг. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарлаж, 2017 оны тавдугаар сарын 03-ны өдөр нээсэн байна. Тендер шалгаруулалтад 5 аж ахуй нэгж, байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарласан юм. 

    Ингээд нээлттэй тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд дахин зохион байгуулж, жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлтийг 2017 оны аравдугаар сараас хийх төлөвлөгөөтэй байгаа тул жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар албаныхан мэдээллээ. 

    Өнөөдрийн байдлаар жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн байгаа бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа юм байна.

    2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсч, жил бүр улсын төсөвт суусан санхүүжилтээр нээлттэй тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулан ажилладаг болсон тул саатах болжээ.

    Г.Түшиг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж